НИЙГЭМ

БНХАУ-ын тал тодорхойгүй шалтгаанаар хилийн боомтуудын үйл ажиллагааг гацааж байна

Сүүлийн үест БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын үйл ажиллагаа харилцан адилгүй хугацаагаар доголдоод буй. Үүний шалтгаан нь “Оюу толгой” үйлдвэрт коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн явдал гэж тайлбарлагдаж байгаа юм.

Тухайлбал “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурс” компани “БНХАУ-ын тал халдвар тархахаас сэрэмжлэх үүднээс хилийн боомтуудаа хаасан. Үүнээс үүдэж Оюу толгойн зэсийн экспорт түр зогсоод байна” гэх мэдээлэл гаргасан.

Өнөөдрийн байдлаар хилийн боомтуудыг бүрэн хаагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Манай талаас ачаа тээврийн машин гаргахгүй байгаа ч цаад талаас импортын тээвэр хийгдэж байгаа талаар АТҮТ онцолж байгаа юм.

Хилийн боомтуудын үйл ажиллагаа хэзээнээс доголдож эхэлсэн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад:

  • Замын-үүд боомтод гуравдугаар сарын 23-наас
  • Гашуунсухайтын боомтод гуравдугаар сарын 16-наас
  • Шивээхүрэнгийн боомтод гуравдугаар сарын 3-наас асуудал үүссэн тухай мэдээллийг өглөө.

Эдгээр нь уул, уурхайн түүхий эдийг урд хөрш рүү экспортод гаргадаг чухал хилийн боомтууд тул улсын эдийн засагт цаг, минутаар хэмжигдэх алдагдал үүсгэх эрсдэлтэй юм. Гашуунсухайтын боомтоор гэхэд коксжих нүүрс экспортолдог.

Энэ талаар АТҮТ-өөс хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Гуравдугаар сарын 20 орчимд гаалийн хашаанд автомашин шатсан. Иймд хашаан дахь автомашинуудыг цэгцэлнэ гэж манай талын урсгалыг хаасан. Удалгүй Замын-үүд сумд халдвар гарсан. Импортын машин орж ирж байгаа ч манай талаас хөдөлгөөн байхгүй” гэж онцолсон байна.

Харин өчигдөр орой Шадар сайд ахалж, бүх боомтын төлөөлөлтэй цахим хурал зохион байгуулсан байна. Өнөө өглөө ЗТХЯ-наас мөн хурал хийж, Хөх хот, Эрээн дэх консулуудтай ярилцжээ.

Хөх хот дахь консулын зүгээс БНХАУ-ын тал дөрөвдүгээр сарын 7-ноос импортын машин нэвтрүүлж эхэлнэ. Гэхдээ өвчлөлийн байдлыг харна гэсэн мэдээлэл өгчээ.

Онцлоход, БНХАУ-ын тал одоог хүртэл ямар шалтгаанаар хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаад байгаагаа албан ёсоор мэдэгдээгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Энэ тоглоом биш дээ.

Бид
Бид

ӨВЧИН ХУУЧАА ТҮРГЭН ДАРМААР Л БАЙНА ДАА!!! ДААН Ч ЭНЭ ХЭДЭН УСАН ТОЛГОЙ НЯЛХ СЭНГЭМҮҮД УЛС ОРНООР ТӨР ЗАСАГ БОЛЖ ТОГЛООД УДАЖ БАЙНА ДӨӨ.

Зочин
Зочин

жонхуу путины даалгаварыг маш сайн биеллүүлээ төмөр замтай байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан

өвгөн
өвгөн

Чи нөгөө ерөнхиилөгчииг зүүдэлж сэрдэг залуу мөн үү...чамд га..лзуурахад нэг хуруу дутуу бна шү.

Монгол
Монгол

Хятад Орос хоёр сонгуульд нөлөөлөх зорилгоор л боймолж байна. Мэдэж цөөхөөд байх юу байх вэ. Энэнээс өөр ч юм болохыг байг гэх газаргүй. Нийтийн цахим сүлжээнд их юм болноо.
Халдвар саарч эхэлбэл биечлэн ирэх журмаар санал хураах нь зүйтэй? ! Цахим санал хуурах хэрэггүй биз ээ. Халдварын нөхцөл ирж санал өгөх боломж олгохгүйгээр байвал сонгуулийг хойшлуулах хууль ёсны шийдвэр гаргах нь дээр болов уу даа! ! ! Сонгуульд будлиан гарч тун ч магадгүй л янзтай юм болж байна даа.

Титэм үг
Титэм үг

Нүүрсгүйгээр явьяаа найзуудаа. Төрийн албаа цомхотго, халамжаа багасга, авилгачин оймсны нөхөдөө ажилаас нь чөлөөл, мал мах ноос ноолуур, жимс тариа ногоогоо хөгжүүлэё

Зочин
Зочин

Их гүрнүүдийн бодлого хэцүү л дээ манайх шиг жижиг орон хөршүүдтэйгээ адил тэгш найрсаг харилцах хэрэгтэй ер нь энэ бүхний буруутан төрийн тэргүүн засаг их хуралтайгаа байнга толхилцоно тэс өөр юм ярина гадагшаа нэг л бодлоготой нэг л амтай байх хэрэгтэй дан амбиц хөөнө хувь хүн талаасаа нэр хүнд хөөцөлдөж байна ямар хувийн компаний захирал биш

Холбоотой мэдээ

Back to top button