Нийгмийн
11 настай хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг прокурорт буцаалаа

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн шүүх хурал боллоо. Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн асрамжийн газарт амьдарч байсан 11 настай хүүг хамт амьдардаг 14, 16 настай хөвгүүд 10 гаруй удаа хүчиндсэн болох нь тогтоогдсон юм.
Шүүх хуралд яллагдагчаар 14 настай Э, 16 настай Зо нар оролцож байна. 14 настай Э-ийн тухайд ээж, эгч, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад асрамжийн газарт ирсэн бол 16 настай Зо нь аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад мөн асрамжийн газарт ирсэн хүүхдүүд байна.
Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт дахин хянуулахаар буцаалаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.