Нийгмийн

Вероселл вакцины 300 мянган тунг хүлээн авлаа

БНХАУ-аас худалдан авсан, Вероселл вакцины 300 мянган тунг Засгийн газар хүлээн авлаа. Тодруулбал, тус вакцины эхний ээлжийн 300 мянган тун Чингис хаан нисэх онгоцны буудалд оройн 22:00 цагийн орчимд газардсан юм. Үлдсэн 600.000 тун вакциныг дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Манай Улс энэ сард насанд хүрсэн 1.1 сая хүнийг дархлаажуулалтад хамруулахаар 2.297.600 тун вакциныг авах юм. Үүнд: Спутник В, Синофармын Вероселл, Астра Зенека зэрэг вакцинуудыг хүлээн авахаар төлөвлөжээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button