НИЙГЭМ
Архангай аймагт 1784 иргэнийг гэрийн ажиглалтад хянаж байна

Архангай аймагт 1784 иргэнийг гэрийн ажиглалтад хянаж байна. Тус аймагт өнөөдөр /2021.04.03/ ойрын болон дам хавьтлын 425, Завхан амйгийн 8 иргэн нийт 433 хүнээс шинжилгээ авахад 7 хүний хариу эерэг гарч, нийт батлагдсан тохиолдол 68 болсон юм. Үүнээс
- Эрдэнэбулган суманд 59
- Хайрхан сумаас 6
- Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн 1
- Батцэнгэл сумын 3 байна.
Эдгээрээс Хайрхан сумын 1, Батцэнгэл сумын 3, Эрдэнэбулган сумын 5, нийт 9 иргэн бүрэн эдгэрчээ.
О.ЭНЭРЭЛ