Нийгмийн

Амралтын өдрүүдэд үсчин, халуун ус, гоо сайхны газрууд ажиллана

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд шилжээд байна.

Нийт 16 хоног улбар шар түвшинд байх бөгөөд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжтай холбоотой түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Таваас дээшгүй хүн байхаар зохицуулалт хийнэ. /Үйлчилгээ үзүүлж буй үсчин өөрөө энэ тоонд орно/.

-Спорт заал таваас доош хүнтэй бол ажиллах уу?
-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэгчид таваас дээшгүй хүнтэй дотоод орчинд бэлтгэл хийнэ. Өөрөөр ямар ч тохиолдолд спорт заал ажиллахгүй.

-Нийтийн халуун усны газрууд ажиллах уу?
-УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button