НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
“Өнөөдрийн халдварын тоо, өдөрт бүртгэгдэж буй халдваруудаас хамгийн өндөр нь байна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа шинээр 620 халдвар илэрсний 503 нь Нийслэлд, 117 нь орон нутагт байгааг хэлсэн.
Түүнчлэн тэрбээр:
"Өнөөдрийн халдварын тоо, Монголд коронавирусийн халдвар бүртгэгдсэн өдрөөс хойшхи өдөрт бүртгэгдэж буй халдваруудаас хамгийн өндөр нь байна. Бид өмнөх мэдээллээр хэлсэн. Программын шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор өчигдөр /2021.04.03/-ийн тоо мэдээ харьцангуй бага гарсан. Өнөөдөр бид нийт өвчлөлийн тоо мэдээг оруулсан. Ийм өндөр тоо гарсан нь Улаанбаатар төдийгүй аймаг, орон нутагт нөхцөл байдал төдийлөн сайн биш байгааг харуулж байна. Тиймээс дэглэмээ барихыг та бүхэндээ дахин сануулья" гэв.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаашид Өдөр болгон л өмнөх өдрөөсөө илүү байх болно. Дарга нар минь нийт хүн амынхаа тоог ҮСХ-оос асуугаарай. Гэрээр эмчлэнэ гэдэг чинь УБ хотыхон толгой дараалан өвчлөх боломж нээгдэж байгаа юм байна. Өдөө эмчлэх аргаа хэл! өвдснөө мэдсэн хүмүүс эртхэн шиг өөрийгөө эмчлэг.
700 гарвал хатуу хөл хорио гэж!