ДЭЛХИЙ

Япон эрдэмтэд шүд ургуулдаг эм бүтээжээ

Япон эрдэмтэд шүд ургалтыг идэвхжүүлэх чадвартай шинэ эм бүтээсэн байна. Сонирхолтой зүйл нь хүмүүс шүд унаж байна гэж хар дарж зүүдлэх нь олонтой байдаг аж. Тэгвэл хиймэл шүд зүүх, эсвэл имплант хийлгэсний оронд эм уугаад шүдээ нөхөн төлжүүлж ургуулах боломжтой гэвэл та итгэх үү.

Тэгвэл Кёото болон Фукуй хотын их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаа явуулж эмээр шүд ургуулах боломжтой гэдгийг харуулсан байна. Эрдэмтэд “USAG-1” генийн эсрэг бие шүд ургалтыг эхлүүлж болдог гэдгийг судлан “Science Advances” сэтгүүлд нийтлүүлжээ. Судлаачид туршилтаа төрөлхийн шүдний хөгжилгүй хулгана дээр хийсэн байна.

Судалгааны нийтлэл дээр “Бидний судалгаа USAG-1 ген шүд нь ургаагүй хулганын шүдний тоог зохицуулдаг гэдгийг харууллаа” хэмээжээ. Насанд хүрсэн хүн дунджаар 32 шүдтэй байдаг боловч хүн амын 1 хувьд нь төрөлхийн гажгийн улмаас үүнээс бага тооны шүд ургадаг аж.

Эрдэмтэд хулганад эмний нэг тунг өгөхөд үр дүн үзэгдсэн бөгөөд цаашлаад өмхий хүрэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр амьтад нь хүний шүдний зүй тогтоцтой ижил бүтэцтэй шүдтэй аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-05 15:00

Үнэн бол ирээдүйд хүмүүст хэрэгтэй л зүйлийн нэг байна.

Холбоотой мэдээ

Back to top button