ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн солир Амазоны ширэнгэн ойг үүсгэсэн

Шинэ судалгаагаар үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн солир Амазоны ширэнгэн ойг үүсгэсэн гэж үзжээ.Эрдэмтэд Колумб улсаас авсан цэцгийн тоосонцрын болон навчны чулуужсан үлдэгдлийг ашиглан тус солир дэлхийтэй мөргөлдсөн явдал Өмнөд Америкийн ширэнгэн ойг хэрхэн өөрчилснийг судалсан байна.

66 сая жилийн өмнө ойролцоогоор 12 километр өргөн биет манай гарагтай  мөргөлдсөн бөгөөд тухайн үеийн дэлхий дээрх ургамлыг ихээхэн өөрчилжээ. Эрдэмтэд тус судалгаагаа “Science” сэтгүүлд нийтлүүлсэн аж. Тус судалгааг хамтарч бичсэн Смитсониан хүрээлэнгийн Халуун орныг судлах газрын эрдэмтэн доктор Моника Карвалхо “Манай баг мөргөлдөөний өмнөх болон дараагийн үеийн 50 мянга гаруй чулуужсан тоосонцор, 6 мянган навчны үлдэгдэл судалсан” хэмээжээ

Судалгаагаар мөргөлдөөний өмнө ойм болон шилмүүст ургамал түгээмэл байсныг илрүүлжээ. Харин мөргөлдөөний дараа ургамлын олон янз байдал 45 хувиар буурсан байна. Үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн мөргөлдөөнөөс зургаан сая жилийн дараа ой моднууд сэргэсэн ч цэцэглэдэг ургамлууд их ургах болсон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button