ДЭЛХИЙ

“LG” компани ухаалаг утасны бизнесээ зогсоохоо мэдэгджээ

Өнөөдөр (2021.04.05) “LG Electronics” компани ухаалаг утасны бизнесээс алдагдал хүлээж байгаа тул зогсоохоо мэдэгдсэн байна. Солонгосын томоохон электрон барааны компани болох “LG” сүүлийн зургаан жилд ухаалаг утасны салбараас 4.5 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн аж.

“LG” компани өргөн өнцгийн камер гэх мэт олон тооны инноваци гаргасан бөгөөд 2013 онд гурав дахь хамгийн том ухаалаг утас борлуулагч байжээ. Гэхдээ гар утасны салбар маш өрсөлдөөнтэй болсны улмаас “LG” компани алдагдал хүлээж эхэлсэн аж. Тус компани ухаалаг утасны бизнесийнхээ хэсгийг зарахыг оролдсон боловч бүтэлгүйтсэн байна.

Одоогийн байдлаар “LG” Хойд Америкт гурав дахь хамгийн алдартай бренд боловч бусад зах зээлүүдэд уналтад оржээ. Өнгөрсөн жил тус компани 23 сая ширхэг утас үйлдвэрлэн худалдаалахаар ачуулсан бол “Samsung” 256 сая утас үйлдвэрлэсэн аж.

“LG”-ийн таван салбаруудаас хамгийн жижиг нь ухаалаг утасных бөгөөд тус компанийн нийт орлогын 7.5 хувийг л бүрдүүлж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button