НИЙГЭМ

Хорих ял эдэлж буй нийт 70 хүнээс коронавирус илэрчээ

Монгол Улсад коронавирусийн халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн, нөхцөл байдал хүндэрсээр байгаа билээ.

Өнөөдөр л гэхэд 602 хүнээс халдвар илэрсэн.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар тухайн ангид хоригдож буй 50 гаруй хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа юм.

Халдвар илэрсэн хоригдогч нарыг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулжээ.

Одоогоор хориг ял авсан нийт 70 хүн халдвар аваад буй 18 нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт тусгаарлагдсан. Бусад 52 тохиолдлыг 409 дүгээр хаалттай хорих ангид эмчилж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-06 15:12

Шорон цэргийн ангид х�##�двар гаргахгүй байх боломжтой харамс�##�тай нь тоо өгсөх зорилготой болхоор сул хаячаад байна

Холбоотой мэдээ

Back to top button