ДЭЛХИЙ

Мьянмарчуудын дуу хоолой болсон мисс нутаг буцахаасаа айн, Тайландад түр үлджээ

“Miss Grand International” тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцсон мисс Хан Лай эх орондоо болж буй асуудлын талаар ярьж, олон улсаас нулимс дуслуулан дэмжлэг хүссэн нь олны анхаарлыг ихээхэн татаад буй.  

Тэрбээр хэлсэн үгнээсээ болж Мьянмарын зэвсэгт хүчнийхэнд зануулж, бай нь болсон байх гэж эргэлзэж буйгаа BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэр бүлийнхэн, найзууд нь түүнийг эх орондоо буцаж ирэх хэрэггүй, түр азнасан нь дээр гэж зөвлөж байгаа гэнэ.

Улмаар Хан Лай Тайланд улсад түр үлдэн, гурван сар байхаар шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button