ДЭЛХИЙ

Эрдэмтэд анх удаа хүний тархийг утасгүйгээр компьютертой холбожээ

Эрдэмтэд түүхэнд анхны удаа хүний тархийг компьютертой утасгүйгээр холбосон байна. Үүнээс хэдэн сарын өмнө Илон Маскийн “Neuralink” компани тархины чип бүтээж Гертрүд нэртэй гахайд суулгасан билээ.

АНУ-ын Рөүд арал дахь Броун их сургуулийн эрдэмтэд хүний тархийг утасгүйгээр компьютертой холбон нэг нейроны нягтралтай мэдээлэл дамжуулж чаджээ.

Судлаачид бие нь мэдээ алдсан 35 болон 63 настай хоёр эрэгтэй хүнийг туршилтад оруулсан байна. Тэд оролцогчдын толгой дээр 40 грамм жинтэй мэдээлэл дамжуулагч байршуулж компьютер дээр үг шивүүлсэн аж. Гайхалтайгаар оролцогчид тэрхүү дамжуулагчийг ашиглан ижил хэмжээний хурд болон нарийвчлалтай шивж чадсан байна.

Оролцогчид дамжуулагчийг 24 цагийн турш тасралтгүй ашиглаж чаджээ. Судалгааны нийтлэлийг ахалж бичсэн Броун их сургуулийн профессор Жон Симерал “Хүмүүс бидний бүтээсэн багажтай ямар нэгэн зүйлээр холбогдох шаардлагагүй, ийм учир тус системийг олон шинэ зүйлд ашиглах боломжтой” хэмээсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button