Амралтын газар хутгалуулсан залуу түргэн тусламжийн машинд амиа алджээ

Амралтын газар бөөнөөрөө очиж амарч, зугаалж явсан залуус нэгнийхээ аминд хүрсэн талаар бид мэдээлсэн.
Хэргийг сануулбал, дөрөвдүгээр сарын 4-5-ныг шилжих шөнө түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03 цагт бүртгэгджээ.
Уг хэрэг нь Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Мөнх тэрэлж” амралтын газар болсон бөгөөд 30-аад хүүхэд гурван гэрт хуваагдан орж, архидан согтуурцгаажээ. Улмаар шөнө нэг нь хутгалуулж амиа алджээ. Амь нас нь хохирсон иргэн М нь 23 настай байсан ажээ. Тэдгээр хүүхдүүд найз нөхдийн хүрээллээрээ ийн зугаалж явсан гэх бөгөөд боломжтой айлын хүүхдүүд байсан гэнэ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 23 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
томчуудын гахайнууд л биздээ. золбин тэнэмэл бордмол гахайнуудаас л ийм хэрэг гарнадаа