УЛС ТӨР

Д.Ганзориг: Хүн хүч дутмаг учраас цэрэг дэглэлтийг зогсоож чадахгүй байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг асуулт асуулаа.

Тэрбээр “Цэрэг дэглэж болохгүй гэсэн хууль дүрэм байдаг. Гэсэн ч энэ яагаад амьдрал дээр хэрэгждэггүй юм бэ. Хоёрдугаарт ХЭҮК үүн дээр ямар бодлого барьж ажиллах вэ” гэлээ.

Түүний асуултад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Уг нь Ерөнхийлөгчөөр батлагддаг дотоод албаны дүрэм гэж бий. Харин яагаад амьдрал дээр хэрэгждэггүй нь маш том асуудал. Хүн хүч хүрэлцээгүй байна. 66 хувийн хүний нөөцтэй ажилладаг. Боломжтой хэмжээндээ ажиллаж байгаа, та бүхний дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, “2020 онд цэргийн алба хаагчаас гомдол ирээгүй. Энэ нь дотооддоо гомдол мэдээллийг хүлээж авдаг дүрэм журамтай нь холбоотой. 125 гэмт хэрэг үйлдэгдсэний 98 нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дүрмийн бус арга хэрэглэсэн тухай гэх мэдээлэл байна. Иймд энэ орчинд дүрмийн бус харьцаа байна гэж дүгнэж, энэ жилээс суурь судалгааг хийхээр бэлтгээд явж байна. Томоохон судалгаа хийгдэлгүй удсан. Сууриар нь авч үзэхгүй бол болохгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ х\г Ганзориг чинь ёстой алаад хаячихдаг новш б.на д. Армид хүний хүч хүрэхгүй учраас цэрэг нас барлаа гэж б.на.яах вэ энэ хүний оронцгийг...

Зочин
Зочин

Цэргийн албан хаагчийн Хуульд өөрчилт оруулчих, маш амархан шүү дээ, сэтгэл дутаад бна

Зочин
Зочин

Доржсүрэн хурандаа гe?нeралууд чинь завтай учраас архилаад байна уу

Ганбуш Ган-Од
Ганбуш Ган-Од

Цэрэг арми бол Монгол Улсын батлан хамгаалах сүр хүч Цэрэгт явцгааж хал үзэж хашир сууцгааж ЭР хүн болж төлөвшдөг Цэргийн дэг нь цэргийн сургуулилт болохоос биш офицер болгон данс уруугаа цэргүүдээрээ архины мөнгө шилжүүл гэж тушааж дарамтлахыг хэлдэггүй юм Цэргийн анги нэгтгэлүүдийн дарга офицерүүдийн ёс зүйг ЗХЖШ хариуцдаг учраас ЗХЖШ ыг үндсээр өөрчилж огцруулах хэрэгтэй

Tsereg
Tsereg

Janjin shtabiin udirdlagiig bugdiig ni zailuulaa

Холбоотой мэдээ

Back to top button