П.Анужин: Амиа алдсан цэргийн ар гэрт улс өртэй, насаар нь тэтгээд явсан ч яадаг юм

Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.
Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдсан билээ. Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин: Д.Ганзориг даргаас асууя. Хохирогчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэмцэх мөнгө олгоно гээд байгаа. Хэдэн төгрөгтэй тэнцэх мөнгө амлаад байгаа юм. Хүний амьдралд зэрлэг балмад танхай этгээдийн гарт амиа алдахаас илүү зовлон гэж байхгүй. Гэтэл амийг нь 5 жилийн цалингаар тооцоод нөхөн олговор олгоно гэж байгаадаа уучлал гуйхгүй юм уу. Улс нь өртэй. Насаар нь тэтгээд явсан ч яах вэ дээ. Яаж тэгж хэлж чадаж байна аа. Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу. Энэ хариулт чинь өөрөө зөрчилтэй. Хүний сайхан хүүхдүүдийг авч явж байгаа шүү дээ. Тэгээд үхүүлчихдээ ийм мөнгөн дүн хэлж болдог юм уу. Холбогдох улсууд ял зэмээ аваад явна гээд байх юм. Хэн хэн орох юм бэ. Сэтгэлзүйн асуудлыг судалж байна уу. Гаж донтой, хүнийг дарамталдаг, дэглэдэг эмгэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татаж байгаа юм бэ. Дарга, офицеруудаа яаж сонгож шалгаруулдаг юм бэ. Дарга цэрэг нарыг томилдог ямар дүрэм журам байдаг юм бэ?
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:
Хууль эрхзүйн хүрээнд тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөнгөн дүнг санхүүгээс авч хэлэх ёстой. Ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүн. Хүний амь насыг мөнгөөр тооцох нь буруу. Хууль эрх зүй нь ийм байгаа шүү гэдгийг хэлье.
Холбогдох улсууд гэдэг нь салаан захирагч, тухайн ангийн харуул манаанд гарч байгаа бие бүрэлдэхүүнийг төрийн албанаас чөлөөлсөн. Зэвсэгт хүчинд оруулсан хугацаа нь тэдгээр хүмүүст ч гэсэн үнэтэй зүйл байсан юм шүү гэдгийг ойлгоорой.
Сэтгэлзүйн судалгааны хувьд удирдагч, офицер албан тушаалд томилогдож буй хүмүүсийг цэргийн мэргэжлийн боловсролтой, албан тушаал хаших чадварыг харгалздаг. Сүүлийн гурван жилийн эрүүл мэндийн судалгаагаар цэргүүдийн дунд сэтгэлзүйн өвчтэй хүмүүсийн тоо жилд 1.5 хувиар нэмэгдэж ирж байна. Нарийн судалгаа байхгүй учраас хариулахад хүндрэлтэй байна. Нийгмийн асуудал болчхоод байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анужин амаа татаад хүлээж бай.
Цэрэг зоддог дарга, овгор болж харагдах гэсэн цэргуудийг дотроо бугд л мэддэг, мэдэрдэг ш дээ. Харсан ч хараагуй царайлдгаас ийм
харамсалтай юм болж байгаа юм. Тийм гаруудыг цаг алдалгуй журамлаад, номонд нь оруулж, болохгуй бол зайлуулж байвал ийм хэрэг гарахгуй. Нийгмийн асуудал гэж хуцах хэрэггуй, ажлаа хийгээч, чадахгуй бол зай болооч.
зарим нэг ёс зүйгүй нийгэмд булайгаа дэлгэсэн күмс ёс зүй ярих яаасан эвгүйн бээ
Халагдсан цэргүүдийг дарга нартай нь хүний эрхийн комисс цагдаа прокурортой нь байлгаж байгаад ярилцаад үзээч.
новшийн улстөрчид
Цэрэг арми бол Монгол Улсын батлан хамгаалах сүр хүч Цэрэгт явцгааж хал үзэж хашир сууцгааж ЭР хүн болж төлөвшдөг Цэргийн дэг нь цэргийн сургуулилт болохоос биш офицер болгон данс уруугаа цэргүүдээрээ архины мөнгө шилжүүл гэж тушааж дарамтлахыг хэлдэггүй юм Цэргийн анги нэгтгэлүүдийн дарга офицерүүдийн ёс зүйг ЗХЖШ хариуцдаг учраас ЗХЖШ ыг үндсээр өөрчилж огцруулах хэрэгтэй
anujin yaashka dutaarai. Teneg g####i ail ger samardag banzal emgen
УИХыг тарааж , Ард түмэн ЗГ болон Ерөнхийлөгчөө сонгоцгооё...
Үнэн лдээ
Tiishde nasaar ar geriin tetgej mungu uguh estoi hairan saihan huu