НийгмийнУЛС ТӨР

Б.Энхбаяр: Амиа алдсан цэргийг ядуу айлуудтай холбож, маш хариуцлагагүй зүйл ярилаа

Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдсан билээ. Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

С.Одонтуяа: Д.Ганзориг дарга маш буруу ярьж байна

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа. Тэрбээр “2019 оноос хойш 12 цэрэг амиа алдсан байна. Олон цэргийн амь нас хохирлоо. Энэ асуудлыг яаж таслан зогсоох ёстой юм бэ?

ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:

Сүүлийн үед цэрэг амиа алдсантай холбоотой харамсалтай үйл явдал болсон. Энэ асуудлыг хууль зүйн хүрээнд бүгдийг нь авч хэлэлцүүлнэ. Салаан захирагч Б нь хууль журмын дагуу хариуцлага хүлээнэ. Та 12 хүний амь нас алдсан байна гэж байна. Би энэ тоог мэдэхгүй байна. 2019 оноос хойших бүх мэдээлэл надад байна. 336-р ангийн байрлалд 17 цэргийг хөнжил гудсыг өргүүлэн гүйлгэж байхад байлдагч А амиа алдсан. Тухайн хэрэгт холбогдсон алба хаагчид 6 сараас 5 жил хүртэл ял авсан. Ялаа эдэлж байна.

Дараа нь 327-р ангид өвс хадлангийн ажилд гарсан бүрэлдэхүүн дунд байлдагч Н 2019 оны 9-р сард хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүйн улмаас машинаас унаж нас барсан. Энэ хэрэг мөн шийдэгдээд явж байна.

Хамгийн сүүлд энэ оны 3.28,29-нд болсон ёс зүйгүй үйлдлийн улмаас цэргийн ам нас хохирсон. Дэслэгч Г цагдан хоригдсон. Энэ хэргээс үүдэлтэй бид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгсөн.
Манай цэргийн алба хаагчид дунд ёс зүй харьцааны асуудал гардаг. 2018-2019 онд ихэнх нь гарсан. Түүнээс хойш 50 хувь буурсан. Одоо үр дүн гарч байгаа. Гэхдээ эцсийн дүндээ хүрэхэд бүрэн төгс болоогүй байна.

Цэргийн амь насыг хэнээс нэхэх вэ гэдэгт хариулахад холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Зэвсэгт хүчний асуудлыг бид хүч хүрч, дангаараа шийдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Та маш буруу ярьж байна. Сүүлийн хүн амиа алдахад ажлаа эрчимжүүлж байна гэж ярьж байна. Яагаад олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм бэ. 2018 онд оргил үе гэж ярих буруу. Дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс хуралдаад, хамтраад, ямар ажил хийвэл таслан зогсоох юм бэ гэдгийг ярьж байна. Чадахгүй байгаа, хүч хүрэхгүй байгаа ажлаа бидэнд танилцуулах хэрэгтэй?

ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:

Сүүлийн таван жилд гарсан үзүүлэлтээр харж байгаад оргил гэж ярьсан нь миний буруу байлаа. Төсөв мөнгөний асуудал хязгаарлагдмал байгаа. Алдаа гарч байгаагаас сургамж авлаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд 2021 оноос үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой явж байсан. Гэхдээ хяналтдаа авч чадаагүй байнаас алдаа гарлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Цэрэг дэглэж болохгүй гэсэн хууль дүрэм байдаг. Гэсэн ч энэ яагаад амьдрал дээр хэрэгждэггүй юм бэ. Хоёрдугаарт ХЭҮК үүн дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг: Уг нь Ерөнхийлөгчөөр батлагддаг дотоод албаны дүрэм гэж бий. Харин яагаад амьдрал дээр хэрэгждэггүй нь маш том асуудал. Хүн хүч хүрэлцээгүй байна. 66 хувийн хүний нөөцтэй ажилладаг. Боломжтой хэмжээндээ ажиллаж байгаа, та бүхний дэмжлэг хэрэгтэй байна.

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: 2020 онд цэргийн алба хаагчаас гомдол ирээгүй. Энэ нь дотооддоо гомдол мэдээллийг хүлээж авдаг дүрэм журамтай нь холбоотой. 125 гэмт хэрэг үйлдэгдсэний 98 нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дүрмийн бус арга хэрэглэсэн тухай гэх мэдээлэл байна. Иймд энэ орчинд дүрмийн бус харьцаа байна гэж дүгнэж, энэ жилээс суурь судалгааг хийхээр бэлтгээд явж байна. Томоохон судалгаа хийгдэлгүй удсан. Сууриар нь авч үзэхгүй бол болохгүй.

Н.Алтанхуяг: Цэрэг дэглэхэд байшин сав, хүн хүч ямар хамаатай юм бэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаар бол цэргийн салбар өөрчлөгдөхгүй. Юун солиотой олон юм ярьдаг юм бэ. Сүүлийн 20 жилд яг хэчнээн хэмжээний гэмт хэрэг гарчхаад байгаа юм бэ. Гэмтэл, бэртэл авсан, дэглүүлсэн бүгдийг оруулж тоолох хэрэгтэй. Үүн дээр бид нэг анхаарал тавиад шийдвэртэй ажилламаар байна. Нээлттэй утсыг Батлан хамгаалах яам биш ХЭҮК хавь руу ажиллуулах хэрэгтэй. Таны хүүхэд хэдэн онд ямар гэмтэл бэртэл авсан бэ гэдэг судалгааг цуглуулмаар байна.

Би бол хоёр жишээ мэдэх юм. Өчнөөн олон хохирогч байгаа. Аягүй бол дахиад хонгил шиг юмаар оруулаад дахиад алга болгочихно. Үүнийг нэг удаагийн шоу маягаар болгоод өнгөрүүлмээргүй байна. Асуудал ярихаар байшин сав, хүн хүч ярина. Цэрэг дэглэхэд энэ бүхэн чинь ямар хамаатай юм.

Нийгмийн ядуу давхаргаас ирдэг цэргүүдийг нэг жил хүмүүжүүлж чадахгүй байна гэв

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг хэлэхдээ “Ёс суртахууны талд бид ажилладаггүй биш ажилладаг. Бие бүрэлдэхүүн ёс суртахуунтай ажилласаар ирсэн. Ажилласаар ч байх болно. Зэвсэг хүчин рүү орж ирж байгаа цэргүүд нийгмийн эмзэг давхарга, ялангуяа хамгийн амьдрал залгахад хүндрэлтэй газраас их ирдэг. Ийм хүнтэй жилийн хугацаанд ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэв.

Өөрөөр хэлбэл тэрбээр нийгмийн хамгийн ядуу хэсгээс цэрэгт татагдаж ирж байгаа цэргүүд хүмүүжилгүй байдаг гээд шууд хэлчихэв.

Г.Сайханбаяр: Цэрэг амиа алдсан нь хариуцлага суларсан, ажлаа яаж хийдгийн илрэл боллоо

Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд болсон энэ харамсалтай хэрэг үнэхээр нийгмийг цочроосон. Олон асуудал яримаар байна. ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзоригийн хариултыг сонслоо. Хууль эрх зүй, хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүйн улмаас хүн амины хэрэг, цэрэг дэглэлт гараад байгаа юм биш. Энэ бол шат шатанд хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж хийдгийн илрэл гэж үзэх үндэстэй.
Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд маш олон шат дараалал байгаа. Жанжин штаб цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж байна. Батлан хамгаалах яам бодлогоор хангаж байна. Энэ бол хүнтэйгээ ажиллаж чадахгүй, сэтгэл дутаж байгаагийн илрэл. Түүнээс биш нийгмийн эмзэг давхаргаас янз бүрийн хүүхдүүд хүрч ирээд тэрийг нь бид хүмүүжүүлж дийлэхгүй болоод байгаа юм биш.

М.Оюунчимэг: Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцор

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Г.Оюунчимэг: Зэвсэгт хүчний жанжин штаб энэ асуудалд бүр дөжирсөн байна. Нэгдсэн тоо байхгүй, бүх хэлж байгаа тоо нь хоорондоо зөрж байна. Хариуцлага алдсан салаан захирагчийг халалгүй зөвхөн цалингийн арга хэмжээ аваад өнгөрсөн байна. Д.Ганзориг дарга та өөрөө хариуцлага хүлээж огцрохуйц нөхцөл байдал үүссэн байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг: Дөжирсөн асуудал байхгүй. Надад өгөгдсөн тоонууд зөрж байгаа нь гэмт хэргээ яаж ангилсантай холбоотой. Гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагчид хууль ёсны дагуу шийтгэлээ аваад явж байгаа. н.Гялбуужамц гэдэг хүн Батлан хамгаалах сургуулийг муу дүнтэй төгсөөд 2019 онд салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн жил асуудал үүсгэж, цалингийн шийтгэл хүртэж байсан. Энэ асуудал цар тахлаас болоод хугацаа алдсан. Түүнээс н.Гялбуужамц болон бусад албан хаагчдад хариуцлага үүрүүлэхээс татгалзсан зүйл байхгүй гэдгийг хэлье.

П.Анужин: Амиа алдсан цэргийн ар гэрт улс өртэй, насаар нь тэтгээд явсан ч яадаг юм

УИХ-ын гишүүн П.Анужин: Д.Ганзориг даргаас асууя. Хохирогчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэмцэх мөнгө олгоно гээд байгаа. Хэдэн төгрөгтэй тэнцэх мөнгө амлаад байгаа юм. Хүний амьдралд зэрлэг балмад танхай этгээдийн гарт амиа алдахаас илүү зовлон гэж байхгүй. Гэтэл амийг нь 5 жилийн цалингаар тооцоод нөхөн олговор олгоно гэж байгаадаа уучлал гуйхгүй юм уу. Улс нь өртэй. Насаар нь тэтгээд явсан ч яах вэ дээ. Яаж тэгж хэлж чадаж байна аа. Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу. Энэ хариулт чинь өөрөө зөрчилтэй. Хүний сайхан хүүхдүүдийг авч явж байгаа шүү дээ. Тэгээд үхүүлчихдээ ийм мөнгөн дүн хэлж болдог юм уу. Холбогдох улсууд ял зэмээ аваад явна гээд байх юм. Хэн хэн орох юм бэ. Сэтгэлзүйн асуудлыг судалж байна уу. Гаж донтой, хүнийг дарамталдаг, дэглэдэг эмгэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татаж байгаа юм бэ. Дарга, офицеруудаа яаж сонгож шалгаруулдаг юм бэ. Дарга цэрэг нарыг  томилдог ямар дүрэм журам байдаг юм бэ?

ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг: Хууль эрхзүйн хүрээнд тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөнгөн дүнг санхүүгээс авч хэлэх ёстой. Ахлагчийн албан тушаалын дундаж цалингаар тооцсон мөнгөн дүн. Хүний амь насыг мөнгөөр тооцох нь буруу. Хууль эрх зүй нь ийм байгаа шүү гэдгийг хэлье.

Холбогдох улсууд гэдэг нь салаан захирагч, тухайн ангийн харуул манаанд гарч байгаа бие бүрэлдэхүүнийг төрийн албанаас чөлөөлсөн. Зэвсэгт хүчинд оруулсан хугацаа нь тэдгээр хүмүүст ч гэсэн үнэтэй зүйл байсан юм шүү гэдгийг ойлгоорой.

Сэтгэлзүйн судалгааны хувьд удирдагч, офицер албан тушаалд томилогдож буй хүмүүсийг цэргийн мэргэжлийн боловсролтой, албан тушаал хаших чадварыг харгалздаг. Сүүлийн гурван жилийн эрүүл мэндийн судалгаагаар цэргүүдийн дунд сэтгэлзүйн өвчтэй хүмүүсийн тоо жилд 1.5 хувиар нэмэгдэж ирж байна. Нарийн судалгаа байхгүй учраас хариулахад хүндрэлтэй байна. Нийгмийн асуудал болчхоод байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр: Саяны асуулт хариултаас харахад ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал ярихгүй бол болохгүй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, байдал, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Цэргийн амь нас хохирсон асуудал нь ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй. Түүнээс нь болоод алчихсан юм шиг утгатай юм ярьж байна шүү дээ. Энэ бол маш хариуцлагагүй зүйл хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-06 17:13

За даа иймэрхүү хүмүүс л зэвсэгт хүчнийг удирдаад байгаа юмдаа

йбыа
йбыа
2021-04-06 17:16

УИХ-д сууж байгаа Ёс зүйгүй хүмүүс ёс зүй нэх өндөр юм яриад байх ямар эвгүйн бээ ичлээ өмнөөс нь

Г
Г
2021-04-06 17:28

Сайхан з�##�уу амь насаа �##�дсан туйлын харамс�##�тай. Гэхдээ асууд�##� 1970оноос цэргийн дэг оны ялгаа харьцааны зөрчил байж байсан. Цэрэг олон ш�##�тгаанаас болж бас амь насаа �##�даж тахир дутуу болж байв. Яаж улс улс төрчид ойлгоод засах вэ дээ. Хугацаа хэрэгтэй генер�##� арай их үгээр идээд хэрэггүй Оюунчимэгээ санаа зөв боловч шоу хэтрүүлж болохгүй

Zochin gaigui boloh bailgui dee bugd hicheegeed deglemee hatuu mordoh. heregtei udahgui saihan tsag irnee
Zochin gaigui boloh bailgui dee bugd hicheegeed deglemee hatuu mordoh. heregtei udahgui saihan tsag irnee
2021-04-06 17:29

Eee

zochin
zochin
2021-04-06 17:46

Mongolyn zevsegt xuchin unendee dampuursan yum bna Ter darga narynx ni xelj baigaa xariultyn ug oguulber avax yum unendee alga. Iim xumuus zevsegt xuchin udirdana gej yu baixav dee. Neg l ix shar saa bolson xumuus tolgoi ni xov xooson barag decleltiig diilexgui bna gej yarixdaa ichixgui suux yum. Ta naryg mongol dayaraa xarlaa uzlee. Chadaxgui bol chaddag aavyn xuud ajlaa ogoo naad shar saagaa avch xaya chaavaas

Иргэн
Иргэн
2021-04-06 17:59

Борчуудын хуухэд тэнэг болохоор заасан юмыг нь сурахгуй, хумуужилгуй болохоороо зодуулдаг гэж ойлголоо. Бид баян болж байж ухаантай, хумуужилтэй хуухэд цэрэгт явуулах ёстой юм байна. Бидний энэ нас хурэхгуй дээ баян болтол, энэ м�##�ыг �######�уулаач

Зочин
Зочин
2021-04-06 18:18

Энэ гарсан хэргүүдэд дүгнэлт хийж үзэх хэрэгтэй.Энэ олон �##�уулсан,эрэмдэг зэрэмдэг болсон з�##�уусын хэдиыг нь тэр даргын хэлээд байгаа ядуу давхаргаас очсон хүмүүжилгүй нөхдүүд хохироочихсон юм.Миний бодлоор ядуу давхарга гэж тэр тарган даргын цоллон муулаад байгаа эгэл бор ардын хүүхдүүд хамгийн хүнд доромжлол ярг�##�лыг ам�####�г,хамгийн ихээр хохирдог хэсэг нь шүү дээ.Энэ ЗХЖШ-ын дарга чинь эрүүл юмуу эсвэл ухааны хомсдолтой юмуу.Сахилга бат ярьж байхад ш�##� өөр юм яриад дүнхүүрээд байх юм.Буруугаа чихэх хүн олдохгүй болохоор өнөөх хамга�##�ах эзэнгүй борогдуу амьдр�##�тай монголчууд руу буруугаа чихэж тэдний хүүхдүүдийн буруу болгож байх шив.Энэ үгийг чинь чамаас олон дахин асуух болно шүү тэнэг биеэ цэргийн формоор д�##�д�##�сан гахай царайтаа.

Зочин
Зочин
2021-04-06 18:19

Энэ Энхбаяр цэргийн дүрмийн захирах, захирагдах ёс, туша�##� нь хүний эрхтэй зөрчилдөж байна ухааны юм ярчихав уу, яав.

ахлагч
ахлагч
2021-04-06 18:32

Энэ донгио яаж яваад генер�##� болоо вэ. Армийн хэдэн генер�##� ч дээ �######� долоогчид ш дээ.

Zochin
Zochin
2021-04-06 18:50

Said darga nar ni xuuxdee yavuuldaggui
Ardiin xuuxduud l yavdag baixgui yu

Zochin
Zochin
2021-04-06 18:59

Huuhduudee iim yaduu armi ru buu yavuul!!!!

Та
Та
2021-04-06 19:47

Хариуцлагагүй биш зүгээр л доромжилжихлоо ш дээ

Зочин
Зочин
2021-04-06 19:49

цэргийн �##�ба хаахн ь ял эдлэх хүмүүжихтэй дүйцэнэ гэж энэ тэнэг Ганзориг ярьж байна. Ийм дүнхүү м�##�ыг хэн сан�##� болгож томилдог байна аа. г дуугүй огцор, цэрэгт �##�ба хаахыг нь хоригло. үнэхээр дүнхүү м�##� байна

Зочин
Зочин
2021-04-06 20:09

ХОРЬТОИ ЗАЛУУ ТЭТГЭВЭРТ ГАРТЛАА АЖИЛЛАХАД 30 ЖИЛ АЖИЛЛАЖ УЛС ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ , ГЭР БҮЛ БОЛЖ ХЭДЭН ХҮҮХЭДТЭИ БОЛЖ ӨСГӨХ БАИСАН БОЛ ГЭХЭЭР ЭХ ОРНЫ ХҮҮГИИН АЛТАН АМИИГ ИИМ ХЯМДХАН ҮНЭЛЖ БОЛОХ УУ ???

унэнг хэлэгч
унэнг хэлэгч
2021-04-06 21:10

генер�##�ын зув. цэргууд ухэж л байдаг. генер�##� л амьд байв�##� болж байна. туунийг Еренхийлегч болговол сайн.

ттт
ттт
2021-04-06 22:09

Эхнбаяр гишүүнийг хүндэлдэг шударга. Гэхдэ энэ асууд�##� дээр битгий шоуд тэх үү. Аа бусад Улсын Их Хурлын авлигчин дээрэмчин наймаачин эх орноо худ�##�дагч айл гэр самрагч �######�ний донтой авгай нар бол ингэж шоудаж ам хэлээ бэлүүдэж тодрохгүй ээ. Их Хур�##� өөрсдөө эхлээд ёс зүйтэй болчихоод хүн рүү нохой шиг хуцаарай ЗА. энэ олон хулгайёийн өмнөөс ичив . Ганзориг генер�##� Монгол улсын 3 хүн тутмын 1 нь ядуу гэсэн бодит суд�##�гаан дээр л ярьсан. ингэж мушгиж гуйвуулахгүй ээ. Ард түмэн Их Хурлын хулгайчдын шоуг ингэж дэмжихгүй шүү. энэ асууд�##� угаса 1 дарга солигдоод шийдэгдэхгүй. ажилгүйдэл архид�##�т ядуур�##� боловсрол эрүүл мэнд хөгжлийн бүх асууд�##� нэгэн зэрэг урагшилж байж багаснаааа ОК ухаантай байцгаана шүү Өөрийн бодолтой байцгаана шүү з�##�уус

Зочин
Зочин
2021-04-06 22:45

Энэ асуудлыг харин ч их улс төржүүлмээр байна.Энэ мэтийн армийн формтой гахайнуудыг өөхөндөө тээрч бөглөртөл нь татварын мөнгөөр тэжээж,дээр нь өөрсдийгөө доромжлуулмааргүй байна шүү ард түмэн минь .

Ахлах түрүүч
Ахлах түрүүч
2021-04-06 22:51

Сайхан дүп байна даа...бас гёнёр�##� гээд байгаа

Оюунчимэг огцор
Оюунчимэг огцор
2021-04-06 22:52

Оюунчимэг өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргачихаад огцрохгүй байж, бусдыг огцор гэхээсээ ичвэл таарна

Зочин
Зочин
2021-04-07 01:29

Ядуу л байгаа шүү дээ Цэрэг нь даргадаа шил архины мөнгө өгч чадахгүй Дарга нь архи авах мөнгөгүй.

Зочин
Зочин
2021-04-07 17:13

iimerhuu asuudal unuudriih bish bur bugshsan asuudal bh ,darga nar ni deeguuree idej uugaad ,tushaal avsan nertei ofitseruud ni uursdiin ter udriin setgeleer tserguudtei haritsaj bna,mergejliin bolovson huchin dutagdaj bgaagiin shinj ,muu sursan hun yahlaaraa jiald orood yavj bgaag gaihah bna,ter hun yu ch suraagui tentseegui btal tugsuud diplomoo avaad mungu tuldgiin ilrel ,ulsiin surguulia bosgo undurtei huuhduud avch chanartai surgamaar bna,surguulid orj chadaagui undur yum geed tsergiin surguulid ariin haalgaar orood odoo tugsuj bgaa huuhed ch bna,

Зочин
Зочин
2021-04-07 22:24

Оюунчимэг зөв юм хэлжээ. Олон юм ярьсан ч олигтой үг ганцыг ч хэлсэнгүй. Огцорвол таарах олгой толгой байна.

Eej hvn
Eej hvn
2021-04-08 16:38

Hurandaa general GAnzorig guai ta suudlaasaa buuj engiin irgen bolnuu bvh Eej nar dawalgaalay

Холбоотой мэдээ

Back to top button