Нийгмийн

Хүүхдүүд галаар тоглож байгаад түймэр тавьжээ

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварлаа. Тодруулбал Өнөөдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн "Б"-ийн хашаанд шар өвс шатаж гал гарчээ.

Иргэн Б гэртээ 6-2 насны 3 хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд маань гал авч гарч тоглосон бололтой гэнэтхэн хашаагаар гал дүрэлзсэн гэжээ.

Тухайн иргэний ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа саарал утаа суунаглаж байгааг хараад шууд очиж галыг түргэн шуурхай унтраажээ.

Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан харин хажуу айлд нь 6 хүүхэдтэй айл байсан гэж хэлсэн юм. Салхи ихтэй гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна. Хаврын улирал эхэлчихсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button