Нийгмийн

“Шивээ-Овоо” ХК-ийн 590 ажилтан вакцины эхний тунгаа хийлгэв

“Шивээ-Овоо” хувьцаат компанийн зүгээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийг хүртэл коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 590 ажилтныг вакцинд хамруулав. Дархлаажуулалтад байгууллагын үндсэн ажилтнууд болон туслан гүйцэтгэгч, гэрээт байгууллагын ажилтнууд идэвхитэй оролцлоо.

Вакцины хоёр дахь тунг хийлгэж дархлаа бүрэн тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ баримтлах талаар заавар зөвлөгөөг энэ үеэр мэргэжлийн хүмүүс өгсөн юм. Дархлаажуулалтын зохион байгуулалтыг хийхдээ мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллагын заавар зөвлөмжийг чанд баримталж ажиллажээ. “Шивээ Овоо” ХК нь төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой уурхай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button