Ж.Бат-Эрдэнэ: Ноолуурын салбарын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдсан. Уг хуралдаанаар ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд 84.6 хувийн саналаар дэмжиж, батлав.
Уг тогтоолын төсөлд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулж зээл олгохоор тусгасан. Ингэхдээ ноолуурын салбарт 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээл, ноосны салбарт 70 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм.
Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгон, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатайг онцолж байлаа.
Мөн ноосны салбарт 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгож, үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох гэсэн асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгааг дурдлаа.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун тэнэг юм батлаад байнаа урамшуулалдаа өгөөд архидуулаад байдаг 200тэрбум төгрөгөө ноолуурын үйлдвэртээ зээлээд болоошдээ заавал илүү зардал гаргаж яадаг байнаа