Нийгмийн
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 00.05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад, тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлэв.
Г.ХОНГОР