НИЙГЭМ

Гэрээсээ гараад сураггүй болсон 79 настай эрэгтэйг олжээ

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагийн орчим хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Е/79 настай, эрэгтэй/-ийг 04.06-ны өдрийн 08:35 цагт “Сээрийн бригад” гэдэг газар малчин Б /гэрээс нь баруун урд зүгт 20 км-т/-ийнд эсэн мэнд ирснийг ар гарийнхэнд хүлээлгэн өгсөн. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button