НИЙГЭМ

ЭМЯ: 575 халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Мөн 185 хүн эдгэж, нийт эдгэсэн хүний тоо 6912 болсон сайн мэдээтэй байна. Түүнчлэн дөрвөн хүн нас баржээ. Үүгээр коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 17 боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button