УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Э.Бат-Амгалан: Миний туслахаас коронавирус илэрсэн нь үнэн

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон С.Чинзориг нарын туслахаас коронавирус илэрсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тайлбар хийжээ.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслах нараас Коронавирусын халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ. Манай ажлын алба нийт таван алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид Коронавирус цар тахлын эсрэг "Далайд дусал нэмэр ” аяныг санаачилж 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна.

Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь ковидын эсрэг шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаад байна. Манай ажлын албанаас явуулж буй энэ их ажил, хичээл зүтгэлийн хажуугаар туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна. Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-07 14:41

Огт танихгүй мэдэхгүй царай бна, ийм хүн байдаг юм уу?

Сонгогч
Сонгогч
2021-04-07 15:28

Чи өөрөө хоцрогджээ. Баянзүрхээс сонгогдсон, сайн гишүүн.

Уншигч
Уншигч
2021-04-07 16:34

Ийм гишүүн байсаныг өвчин зовлон гарч олны танил болгож өгч байх юум даа хөөрхий бас л нэг конопчин амьгүй �##�бат хэлгүй короля байсаар дуусах шахсан байна короноч зарим хүнд буянаа өгч байнаа байна бас с гэж

Зочин
Зочин
2021-04-07 17:23

Ийм лагаа байдаг юмуу

Зочин
Зочин
2021-04-07 17:24

Харин тх. Короля ковидоор д�##�имдуулж хэдэн хүнд танигдах шивдээ. Гахгах

Зочин
Зочин
2021-04-07 17:39

Дүүргийг арай өөрөөр хөгжүүлэхэд их анхаар�##� тавьж байгаа гишүүн байна лээ хандлага нь сэтгэлд нийцсэн дээ, хэдэн энэ дүүрэг жинхэнэ улс төрийн шоучдын үүр болсон байсан

Зочин
Зочин
2021-04-07 18:57

Фэйсбүүк ухахаас өөр юу ч мэдэхгүй хүмүүс их бх юмаа.Мэдлэггүйгээ хүнд гайхуулах юм.Сайн ажиллаж бгаа гишүүн дээ.Ажлын амжилт хүсье

бямбаахүү
бямбаахүү
2021-04-08 09:33

БЗД их зүйл хииж байгаа гишүүн дээ мэдэхгүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ Сонгогдсон тойрог нь биш бж болно бас харлуулагчид бж болно Харин с
тойргын иргэд бид хииж бүтээж иргэдтэйгээ ойр ажиллаж байгааг нь мэдэж бнаа Эрхэм төрийн түшээдээ ажлын их амжилт ард иргэдийнхээ төлөө хийж бүтээж байгаа зүйлээ улам ихийг бүтээхийг хүсьеэ Иргэдийн төлөө гэсэн ихийг хийж бүтээх үйлсэд нь амжилтыг хүсьеэ

Зочин
Зочин
2021-04-08 09:36

БЗД их зүйл хииж байгаа гишүүн дээ мэдэхгүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй ээ Сонгогдсон тойрог нь биш бж болно бас харлуулагчид бж болно Харин с
тойргын иргэд бид хииж бүтээж иргэдтэйгээ ойр ажиллаж байгааг нь мэдэж бнаа Эрхэм төрийн түшээдээ ажлын их амжилт ард иргэдийнхээ төлөө хийж бүтээж байгаа зүйлээ улам ихийг бүтээхийг хүсьеэ Иргэдийн төлөө гэсэн ихийг хийж бүтээх үйлсэд нь амжилтыг хүсьеэ

Холбоотой мэдээ

Back to top button