НИЙГЭМ

МҮОХ: Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй

Монголын Үндэсний олимпын хороо дараах мэдэгдлийг нийтэлжээ:

Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпын наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпын анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна.

Олимпийн медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпын медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпын медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпын медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-07 16:11

zzzzssss ene hyniig harah yamarch sonirhol algoo zoduulsan hyn ni eryyl baigaasai

зочин
зочин
2021-04-07 16:18

мед�##�ь чух�##� уу, хүний амь чух�##� уу ккк

Зочин
Зочин
2021-04-07 17:53

Мед�##�ийг нь хураачихвий л гэж санаа зовохоос ёс бус үйлдлийн нь т�##�аар ганц үг ч ганхийхгүйг бодоход хүний амь нас , эрүүл мэнд яах нь ер хамаагүй гэж үзэж буй бололтой

Холбоотой мэдээ

Back to top button