НИЙГЭМ

Вакцинжуулалтад гурав хоног ажилласан эмчид 17,000 төгрөгийн цалин өгчээ

Улс даяар коронавирусийн эсрэг вакцинжуулалт явагдаж буй энэ үед эмнэлгийн салбарын ажилчид дайчлагдан ажиллаж байгаа. Тэдэнд холбогдох цалин хөлсийг олгож, ажиллуулж буй.

Тэгвэл Баянзүрх дүүргийн вакцинжуулалтад гурван хоног дайчлагдсан эмчид ажлын хөлс болгож 17 мянган төгрөг өгчээ.

Энэ талаар эмнэлгийн салбарын ажилтан У.Анхболд өөрийн нүүр хуудастаа мэдээлсэн байна. Олон нийт цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүмүүст арай бага цалин өгч байна уу гэх өнцгөөс хүлээж авч байна.

Харин БЗД-ийн хэвлэлийн албанаас тухайн эмч нь гурван цагаар илүү ажилласан бөгөөд 17 мянга нь уг илүү цагаар ажилласны төлбөр гэж тайлбарлажээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
jjj
jjj

Uuu yu veee Hog yumda zasag

Иргэн
Иргэн

ВАКЦИН -тарьж буй сувилагч хэрэгтэй. Харин 20 орчим нойрмоглоод сууж буй өрхийн гэх нөхөд бол илүү шахуу юм байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button