ДЭЛХИЙ

АНУ-ын ресторанууд ууттай савласан кетчупны хомстолд оржээ

АНУ-д цар тахлын улмаас савласан кетчупны эрэлт ихэссэн тул хомстолд орсон байна. Хамгийн их худалдаалагддаг кетчупны брэнд болох “Heinz” компанийн мэдэгдсэнээр цар тахлын улмаас хоолоо авч явах болон хүргүүлэх тохиолдол ихэссэн тул ууттай савласан кетчупны эрэлт нэмэгджээ.

“Heinz” компани “AFP” агентлагт хэлэхдээ ууттай савласан кетчупны үйлдвэрлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн ч эрэлт хэрэгцээ хангалтаас их байгаа аж.Тус компани үйлдвэрүүддээ шинээр хэд хэдэн кетчуп үйлдвэрлэх шугам нэмжээ. Өмнө нь АНУ-д ариун цэврийн цаас, пеперонни болон хөнгөн цагаан лаазны хомстол үүсэж байсан.

“Wall Street Journal”-д мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сараас хойш ууттай савласан кетчупны үнэ 13 хувиар нэмэгдсэн аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button