ДЭЛХИЙ

Юта муж жирэмсний үед гарах зардлын талыг эрэгтэйчүүдээр төлүүлдэг болно

Юта мужид оршин суудаг эрэгтэйчүүд жирэмсэн үе болон хүүхэд төрүүлэхэд гардаг эрүүл мэндийн үйлчилгээний зардлын талыг төлөх ёстой болжээ. Өмнө нь АНУ-д ийм хууль батлагдаж байгаагүй бөгөөд тус хуулийг дэмжигчид Америк эхчүүдийн үүрч буй эдийн засгийн дарамтыг хөнгөвчилнө хэмээн үзэж байгаа юм.

“Health Affairs” сэтгүүлд мэдээлснээр эрүүл мэндийн даатгалтай Америк эмэгтэй төрөх үед авдаг эрүүл мэндийн үйлчилгээний үнэ дунджаар 4,500 ам.доллар байдаг аж. Харин даатгалгүй эмэгтэйчүүдэд энэхүү тоо 10 мянган ам.доллар хүрдэг байна.

Гэхдээ зөвхөн эмэгтэй нь эдийн засгийн тусламж хүсвэл хүүхдийн эцэг мөнгө төлнө. Энэхүү хууль тавдугаар сарын 5-ны өдрөөс эхэлж хэрэгжих аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button