НИЙГЭМ

Б.Баатархүү: Харуулын даргаа хөнөөгөөд, зугтсан цэргүүдийг баривчилсан гэдэг худал мэдээлэл

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагч, 19 настай М, Х нар өчигдөр /2021.04.08/ 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Одоогоор эдгээр цэргүүдийн эрэн сурвалжилж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ сарын 8-ны 22.58 минутад Хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас байсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг ажилласан. Харуулын дарга, 34 настай алба хаагч буудуулж нас барсан. Цэргийн албан хаагчид галт зэвсэгтэй зугтаасныг тогтоосон.

Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Цэргүүдийн баривчилсан гэдэг худал мэдээлэл. Цэргүүд байлдааны галт зэвсэгтэй, сумтай зугтсан.Энэ их аюултай. Сэжигтэй этгээдүүдийг баривчлахаар ажиллаж байна. Тухайн хилийн цэргийн ойролцоо байгаа айлууд, иргэд болгоомжтой байгаарай” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button