Нийгмийн

П.Намууны “Сэтгэл зүйн байршил” номыг худалдан авч, ахлах дэслэгч Д.Мөнгөншагайн гэргийд амьдрал бэлэглээрэй

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын бичээч, цагдаагийн ахлагч П.Намуун “Сэтгэл зүйн байршил” нэртэй туужийн ном хэвлүүлжээ.

Тэрбээр уг бүтээлээ Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн ойд зориулан бичсэн байна. Мөн номынхоо бүх орлогыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөншагайн эхнэр Ш.Диваад хандивлахаар болжээ.

Тодруулбал, Ш.Диваа дөрөвдүгээр сарын 16-нд элэг солиулах хагалгаанд орох юм байна. Хагалгааны төлбөр 160 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 100 сая нь ЭМД-аар төлөгджээ. Харин одоо хагалгаанд ороход 60 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Иймд та бүхэн “Сэтгэл зүйн байршил” нэртэй бүтээлийг худалдан авч, амьдрал бэлэглээрэй.

  • Номын үнэ: 5000 төгрөг. Хүргэлт үнэгүй.
  • Ном захиалах утас: 90808881
  • Данс: Хаан банк 5039542625
  • Эзэмшигч: П. Намуун
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button