НИЙГЭМ

ХХЕГ: Хоёр цэргийн биеийн байдал хэвийн, цагдаагийн байгууллага шалгаж байна

Харуулын даргаа буудан хөнөөгөөд, зугтаасан хоёр цэргийг өнөөдөр баривчилсан билээ.

Энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван “Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироон зэвсэглэн оргосон хугацаат цэргийн 2 албан хаагчийг өнөөдөр 10 цагийн орчимд Алтай сумаас 50 гаруй км-ын зайд байрлах Зөөлөн богд уулнаас саатууллаа.

Эрлийн ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, орон нутгийн удирдлага болон хугацаат цэргийн албан хаагчдын ар гэр хамтран ажилласны үр дүнд осол эрсдэлгүйгээр саатуулаад байна.

Хугацаат цэргийн алба хаагчдын биеийн байдал хэвийн байна. Хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэллээ” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Ийм их хүчээр 4 хоногийн турш ажилласан гэхээр хүчин мөхөс байна аа. Дайсны хүч орж ирж дээрэм хийвэл яах байсан бол. Бэлэн байдлаа гадаадынханд таниулж байна аа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button