Нийгмийн

Эх орны хил дээр хүү төрлөө

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэлжээ.

Тодруулбал, Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21.00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн байна. Гэсэн ч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22.35 минутанд салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ. Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна.

Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button