НИЙГЭМ

Улаанбаатар хотын авто замын засварын ажлыг эхлүүллээ

2021 онд Улаанбаатарын 175 гудамж зам болон орон сууцны хороолол доторх авто замд 65,000 м.кв нүхэн эвдрэл, хотын 32 гудамж замд 300,000 у/м заадас, 65 359.47 м.кв тэмдэглэгээ болон авто замын тэмдэг, хайс арчлалт, гүүр, хоолой, туннель засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг 10 бригад, 140 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч хөдөлмөрийн аюулгүй байдал коронавирусийн зөвлөмжийг баримтлан өнөөдөр эхлүүлсэн байна.

Хатуу хөл хорио тогтоосон үед хотын гол гудамж замуудад засвар арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг Хотын захирагч өгөөд байгаа билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button