Нийгмийн
Увс аймгийн төв болон таван суманд 72 цагийн хатуу хөл хорио тогтоолоо

Өчигдөр Увс аймгийн Өндөрхангай суманд ковид-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Тухайн суманд буяны ажлаар ирсэн дөрвөн иргэнийг хяналтын түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад нэг хүний хариу эерэг илэрсэн тул тандалт, шуурхай хариу арга хэмжээний ажил хийгдэж эхэлжээ.
Харин өнөөдөр Увс аймгийн онцгой комисс хуралдаж Улаангом, Баруунтуруун, Цагаанхайрхан , Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай, сумуудад өнөөдрөөс эхлээд 72 цагийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.Хариу арга хэмжээний баг тандалт судалгаа хийх ажлыг эхлүүлээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ugaasaa uls даяар хатуу хөл хориотой багаа. уок хориогоо сайн хийхгүй тул аок нь хийж байгаа юм биз дээ ?
За дарга нараа ковид өвчин нийслэлээс аймгийн төвд шилжсэн одоо аймгаас сум руу боллоо. Дараа нь сумаас м�##�чны хаваржаа руу шилжвэл байд�##� бүр хэцүү болох байхдаа. Яанаа