НИЙГЭМ

ЭМЯ: 1.220 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 17.823 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт коронавирусийн 1220 тохиолдол бүртгэгдсэн. Улмаар манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 17.823 боллоо” гэж мэдээллээ.

Мөн хоёр хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Үүгээр нийтдээ 29 хүн коронавирусийн улмаас нас бараад байна.

Харин өнгөрсөн 24 цагт 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button