НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

PCR шинжилгээ нь эерэг гарсан хүүг гавлаж, гадаа олон цаг зогсоосныг хүний эрх зөрчсөн гэж үзжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрийн 11:30 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автобусаар зорчиж явсан, 17 настай иргэн “Ш”-ын гар утсанд цагдаагийн байгууллагаас дуудлага ирж, ПГУ шинжилгээний хариу эерэг гарсан болохыг дуулгаж, автобуснаас буух чиглэл өгсөн. Иргэн “Ш” дараагийн буудал хүртэл зорчих хугацаанд хэд хэдэн алба хаагчид түүн рүү залгасан нь бусад зорчигчдын анхаарлыг татсан байна.

Эцэст нь цагдаагийн алба хаагч автобусыг зогсоох, ингэхдээ зорчигч буулгахгүй байх чиглэл автобусны жолоочид өгчээ. Тухайн үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жолооч нар илүү цагаар ажилласны хөлсөө аваагүй тул эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан нь тусгаарлалтыг хэрэгжүүлэх алба хаагчид автобусанд шуурхай ирж чадахгүй удаашрахад хүргэсэн байна.

Тухайн тохиолдолтой холбогдон гарсан мэдээ, нийтлэлээс үзэхэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид зорчигчдод тодорхой мэдээлэл өгөөгүйгээр барахгүй зам түгжирсэн, автобусанд хулгай гарсан зэргээр ташаа мэдээлэл өгчээ. Өглөөний 11:00 цагаас оройн 17:30 цаг хүртэл уг автобусанд байсан иргэд битүү, бүгчим орчинд тусгаарлагдсан, ажил нь тасалдсан зэрэг нөхцөл байдал үүсчээ. Энэ хооронд автобусны зорчигчид бухимдаж, иргэн “Ш”-ыг доромжлох, цохих зэргээр халдсан, мөн зарим зорчигч түүнийг өмөөрснөөр автобусанд байсан иргэдийн дунд талцал, маргаан гаржээ. Энэ байдлын улмаас иргэн “Ш” автобусны цонхыг хагалж, автобуснаас гарахад хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилтан түүнийг гавлаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай хариу арга хэмжээний баг 17:00 цагт ирэх хүртэл гадаа зогсоожээ. Тухайн үед гадаа хасах 15 орчим хэмийн хүйтэн байсан бөгөөд иргэн “Ш” нимгэвтэр хувцастай байсан тухайгаа Комисст мэдэгджээ.

Үүнээс үзэхэд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол болсон хүнийг ялгаварлан гадуурхалтад өртөх нөхцөл бүрдүүлсэн, гавлаж, хүйтэнд зогсоон шийтгэсэн зэрэг хүнлэг бус харилцаа гаргажээ. Тухайн нөхцөлд Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын Шуурхай штаб, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний багийн мэдээлэл солилцоо, шуурхай байдал, эрсдэлтэй тохиолдолд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байсныг харуулж байна. 

ХЭҮК-ийн 20-р илтгэлээс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. хүний эрх зөрчиж, ёс зүйгүй, ялгаварлан дарамт####ж буй ####бан хаагчдад хатуу хариуцлага тооцож, ажлаас нь х####ах арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ажил хийх хүсэлтэй зөв боловсон хүмүүжилтэй, өндөр боловсролтой, ажил хэрэгч, ажил хайж байгаа з####уус олон байдаг, бүр дэндэж байна арын ха####ганы хүмүүсээ шахаж гаргах цаг болжээ,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button