ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Коронавирустэй иргэнийг машинаар “туусан” үйлдлийг хүнлэг бус, хэрцгий хандсан гэж үзжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавирус батлагдсан иргэнийг сумын төвд аваачиж тусгаарлахын тулд явганаар алхуулж, цагдаагийн албан хаагчид  араас нь автомашинтай дагалдаж явсан гэх мэдээлэл гарч байв.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх, шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах, хөл хорионд орсон иргэнийг харьяалах оршин суух газарт зорчих үйл ажиллагааг удирдах зохион байгуулах” арга хэмжээг Улсын онцгой комисс авч хэрэгжүүлэхээр заасан. Хөвсгөл аймагт тусгаарлах ажиллагааны үед хариу арга хэмжээний баг ажиллахдаа иргэнийг явганаар хол зайд алхуулсан, тээвэрлэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, сэжигтэй тохиолдлыг батлагдсан тохиолдлын хамт тээвэрлэсэн зэрэг журам зааврыг дагаж мөрдөөгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа ялгаварлан гадуурхалт, хүнлэг бус, хэрцгий хандах, шийтгэх хэлбэрээр хүний эрхийг зөрчсөн байна.

Тусгаарлалтын арга хэмжээний талаарх мэдээлэл, зааварчилгаа нь үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хүрэхгүй байна. Нөгөө талаас тусгаарлалтын дэглэм сахиулж байгаа ажилтан, албан хаагчдад учирч байгаа бэрхшээл, тулгамдсан асуудал нь шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүрдэггүй зэрэг байгууллагын дотоод мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоонд алдаа гарч байгаад анхаарах хэрэгтэй.

Коронавируст халдвар авсан иргэдийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид нэгдсэн удирдамж чиглэлгүй, хүнтэй хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлал аваагүйн улмаас халдвар авсан хүнийг буруутгах, айлгах зэргээр сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохироох арга барилаар ажиллаж байгааг таслан зогсоох шаардлагатай.

ХЭҮК-ийн 20-р илтгэлээс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button