НИЙГЭМ

Далан давхарын оршуулгын газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далан давхарын оршуулгын газарт 14:08 минутанд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэй гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн нэмэлтээр ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.Өнжмөл шар өвс нь хурдан шатдаг тул иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, оршуулгын газарт арц, хүж асааж үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button