Нийгмийн

Т.Дэлгэрмөрөнд 50 хоног баривчлах ял оноож, 750 мянган төгрөгийн торгуулиар дүйцүүлжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөнг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Дэлгэрмөрөнд:

  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/,
  • мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/
  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм.

Дээрхийн хоёр зүйл анги нь нотлогдсон тул Т.Дэлгэрмөрөнд нийт 50 хоног баривчлах ял шийтгэж, 40 хоног албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие аав гэдэг хууль зүйн үндэслэлээр 50 хоног баривчлах ялыг нь 750 мянган төгрөгийн торгуулиар дүйцүүлэхээр болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эра
Эра
2021-04-14 19:20

Буруу жишиг! БУСАД бусармаг хумуус ингээл тоохгуй давраад бгаа. Энэ дурак мэддэг болхоороо бусдыг там�##�ж зовоож ханахгуй бн шуу! Авгайгаа хееж явуулаад хуухдээ урдаа барих хучирхийлэгчид ихэснэ шуу! Яах бол гэж харж бсан олон хумуус бгаа. Шударга биш бн!!!

Холбоотой мэдээ

Back to top button