УЛС ТӨР

ХОМ: Бэлгийн дарамт үзүүлэгч гэх Ц.Анандбазар байр, машингүй гэж мэдүүлжээ

Дөрөвдүгээр сарын 11-ний ням гаргийн орой иргэн Б.Сүндэръяа өөрийн нүүр хуудаст “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх үү, яах уу” нэртэй бичвэр нийтэлсэн. Үүгээр нэр бүхий УИХ-ын гишүүнд холбогдох бэлгийн хүчирхийллийн шинжтэй кэйсүүдийг дэлгэсэн нь нэлээд ноцтой асуудлын эхлэл болов. Тэрбээр хэн нэгнийг нэр зааж нэрлээгүй боловч тэр дороо цахим орчинд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухай яриа газар авсан юм.

Тэгвэл иргэн Б.Сүндэръяа өчигдөр ЦЕГ-т албан ёсоор гомдол гаргаж, Ц.Анандбазарын нэрийг албан ёсоор зарлав. Тэрбээр Ц.Анандбазар блэгийн дарамт үзүүлж байсан гэх 1000-аад бүсгүй хандсан талаар мэдэгдээд байна.

Бид энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хэр хэмжээний хөрөнгөтэйг та бүхэнд мэдээлье. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд АТГ-т ХОМ-ээ гаргаж өгсөн байдаг.

Уг мэдүүлгээс харахад эрхэм гишүүн хөрөнгөө нэлээд “дарсан” бололтой. Тодруулбал өөрийнх нь орлого 336 сая, гэр бүлийн орлого нь 60 сая гэжээ.

Түүнчлэн 569 саяын үнэлгээтэй хурдан удмын арван адуу, 297 адуу, 65 үхэр, 551 хонь, 186 ямаатай гэжээ. 250 сачын үнэт эдлэлтэй. 2.7 тэрбумын хадгаламжтай.

Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, ШинэСоёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, СодМонгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Харин орон сууц, үл хөдлөх хөрөнгө, машинаа мэдүүлээгүй байх юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнгө авах уу
мөнгө авах уу
2021-04-15 13:47

Хөөрхий орон гэргүй амьтныг хаяандаа ганц унтуулчаад маргааш нь мөнгө саах гэж ХҮЧИНДСЭН гээд байгаа юм биш үү. 2.7 тэрбумыг тараахад 1000 охин бол яршиг л байна. 1 охинд 2.7 саяыг шидэхэд дуугаа схурааж л таараа.

Зочин
Зочин
2021-04-15 14:14

Хүүхэнтэй гэнэ үү

Зочин
Зочин
2021-04-15 14:29

1000 хүүхний 1000 өрөөтэй байшинтай гэж бичвэл үнэмшихгүй гээд орхисон

зочин
зочин
2021-04-15 17:05

Энэ хүнийг элдэвээр гутаах сонирхол хэнд байгаа юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button