ОРОН НУТАГ

Дархан-Уул аймагт халдварын дөрвөн тохиолдол нэмэгдэж, 186 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 149 иргэнд шинжилгээ хийснээс дөрвөн тохиолдол батлагдсанаар нийт 186 боллоо. Эмнэлэгт 51 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн долоо хоногт батлагдсан идэвхижилттэй байгаа өвчлөлийн байршлаар нь иргэдийн дунд тандалтын шинжилгээ авч байна. Өнөөдөр 9,10-р багт ажиллана.

Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван хувийн зээлийг хэвийн олгох зорилгоор банк, үл хөдлөх, газрын албыг хаалттай горимоор ажиллуулна.

ОУХТ-ийн түрээслэгчдийг 14 хоног хязгаарлаж, гурван удаагийн шинжилгээ авсаны дүнд үйл ажиллагааг нээсэн учраас иргэд уг төвөөр үйлчлүүлэхэд халдваргүй-эрүүл бүс болохыг мэдэгдэе. Түрээслэгчдийг дахин шинжилгээнд хамруулна.

Шинэ махны нийлүүлэлт болон нөөцийн махыг нэмэгдүүлэх бодлогоор үнийг тогтворжуулах бууруулах ажил зохион байгуулж байна. Цаашид хямдралтай махны үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Хүнсний тусламжинд зорилтот бүлгийн 2000 өрхийг хамруулна.Өнөөдрийн байдлаар 500 өрхөд хүргэсэн байна.

Дархан-Уул аймгийн онцгой комисс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ ларга их мөнгөтэй юм аа. Улс хүн бүрт 300000 төг өгөөд байхад турж үхэх гэж байгаа юм шиг хүнсний т####оноор гулигуулж байдаг. Нөгөө гараараа мөнгөгүй гээд иргэдээс шинжилгээний мөнгө нэхнэ. Болдог юм бб авц####даагүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button