НИЙГЭМ

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд халдвар гарчээ

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд коронавируст халдварын тохиолдол батлагджээ.

Иймд тус шүүхийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зогсоосон байна. Энэ хугацаанд шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийж, шүүгчид болон шүүхийн Тамгын газрын ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэмээ баримтллан, тандалт шинжилгээнд хамрагдахаар болжээ. 

Түүнчлэн Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсон учир өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button