НИЙГЭМ

ТОДРУУЛГА: "Хийморьтой 20” сугалааг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Өчигдөр /2021.04.15/ Тв-9 телевизээр оройн 17:00 цагийн орчимд "Эгнэшгүй их” ХХК-ын "Хийморьтой 20” сугалаа шууд дамжуулсан билээ. Улмаар сугалааг зохион байгуулсан эмэгтэй хэсэг сугалааг базаад шидэж байгаа нь цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулаад байна. Уг үйлдэл нь тус сугалаа шударга бус явагддаг бөгөөд иргэдийн мөнгийг залилж буй үйлдэл байж болзошгүй хэмээж иргэд дургүйцээд буй. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

"Сугалаатай холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Эхлээд тус асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгана. Хэрэв гэмт хэргийн шинжтэй болох нь хяналт шалтгалтаар нотлогдвол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах заалтаар шийтгэнэ” гэв.

17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
  • 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
  • 3.Энэ гэмт хэргийг:
  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Тайлбар: -Бусдын эд хөрөнгийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар авсан хүн уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгсөн, бусад байдлаар эд хөрөнгийн эрхийг сэргээсэн бол залилах гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй. /Энэ зүйлийн тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Тус сугалааг дамжуулсан "Эгнэшгүй их” ХХК-ийн зүгээс:

Харин Тв-9 телевизийн зүгээс:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-16 14:00

buur bazaad shidej bgaa biz dee.

Зочин
Зочин
2021-04-16 14:51

ЕРӨӨСӨӨ АМАР ХЯЛБАР АРГААР ЯМАР Ч ХӨДӨЛМӨР ХИЙХГҮЙ СУГАЛАА НЭРЭЭР МӨНГӨ ЦУГЛУУЛЖ ХҮНИЙ ХАРМАА СУЙЛСАН БУЦСАРМАГ ҮЙЛДЛИЙГ ХОРЬЖ ЗОГСОО. ЯАХААРАА ИЙМ БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ САНГИЙН ЯАМ ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА ЦААД УЧИР, ХОЛБОГДОХ ЭЗДИЙГ ШАЛГААРАЙ

Unshigch
Unshigch
2021-04-16 15:21

Ugaasaa l hudlaa ni oilgomjtoi baisan shude tooj uzeh hereggui l baihgui yu

Зочин
Зочин
2021-04-17 18:10

Сайн ш�##�гах хэрэгтэй бидний авсан суг�##�аа орч байгаа юмуу үгүй юмуу !!!!

Зочин
Зочин
2021-04-17 21:56

buh sugalaanii tolboriig butsaaj shiljuuleh yostoi teneg hun huurch bgmshig yum yariaad buh sugalaagaa bazaj shideed suuliihiign shidehgej bgd camert orood bantaad juum#lzaad bsn arai tsagaandaa garsan sugalaa huilahdaa mash nuhatstai harj huilj bsn yamriig ni huilj yamriig ni hayahaa medej bsn ter huuhen bol omhii luiwarchinguud..tged deer ni say d neg tohiooh bolomjtoi sugalaand 20k zaraad bdg mongolchuud bayan bnaa bas

Холбоотой мэдээ

Back to top button