УЛС ТӨР

Вакцин худалдан авах харилцааг хэвийн явуулахаар тохиролцов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар  ярилцлаа.

Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд,  үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа гэрээний дагуу вакцин худалдан авах, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Вакцингүй хөл хорио гэж дэлхийд байдаг бол уу ?СПУТНИКийг Өмнөд Солонгост үйлдвэрлэх гэж байна.Бид спутникийг ав гэхээр тоогоогүй,одоо маш том эрсдэлд орсон.Вакцинжуул####тыг маш оройтож хийсэн тул ийм байд####д орсон шүү дээ.

  2. СПУТНИК АВААЧЭЭ ЗААВАЛ ХЯТАД ВАЗЦИН ШАХАХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХЫН ЯМАР ЛАЙ ВЭ.СПУТНИК АВАЛДАА ЯАЦОРСОН ХҮМҮҮС ВЭ.

  3. Орос Спутник вакцинаа өгөхөөс татг####заад байхад яаж Монголд орж ирэх вэ Орос вакцингүйгээр үхэх гээд байгаа бол оростоо очиж хийлгэ, тэндээ амьдарь Монголд бүү гай бол

  4. Өөрсдийнхөө, удирдагч нарынхаа арчаагүйг бодоод Хойд урд хөршөө муулахаа больчих. Албан туша####ын төлөө иргэддээ сул мөнгө өгч угжсаар байгаад гэдэс цатг####ан з####хуучуудын арми үүсч, тэд нь хэрүүлийн комент бичиж сурчээ. Сул мөнгөний оронд ажлын байртай болгосон бол завгүй хүний ам нь үдээтэй байхгүй юу. Бусад улс орнуудад хүндэтгэлгүй харьцв#### их гай нүүрлэнэ дээ. Хэн буруутайг байг####ь дэлхий нэг шилгээгээд л хариуг өгнө. Их гүрнүүдэд ч адилхан хариу барих болно. Ямарч хөгжлийг хормын дотор арчиж хаях чад#### гагцхүү байг####ийн үзэгдэл болоод бна. Их г#### түймэр, их шороон шуурга, их цунами, хүчтэй газар хөдлөлт; нуранги, их цас, бороо, үер гээд л бид харж бна. Энэ болгонд их бага улс гэхгүй ханд нь дарагдаж , чичирч нөгөө нэгрүүгээ царайчлан хардаг шүү дээ. Тэнгэр заяат Монголын минь их хувь заяаг цөөхөн хэдэн тэнэг монгол бусниулчих вий дээ. Амаа татаж байгаарай даа. Газрын хөрстэй тэгшилчих гээд, газар хөдлөлт хэдэн зуу дахин болоод сануулсаар байна. Өндөр байшингууд найгаж ганхаад нураад эхэлбэл яах вэ?. Хөдөө нутгаар 2 гурван метр анг#### хэдэн арван км газраар үүсээд бахирч чарл####даад нурж орвол яах вэ? Чи та бодож үзсэн үү. Тэгвэл засгийн газар огцор гэж хашгирсаар үхэх үү. Хувь хүн өөрөөл ухаантай бай. Ковидийг энэ тэр вакцин, тусламж гэхгүй та өөрөөл арчаатай, шаардлага тавихаас айхгүй, ичихгүй байв#### ялж чадах боломж одоохондоо байна. Харин 2 , гурван зуун мянгаараа өвдчихвөл нэгэнт оройтно. Амьдрах, үхэх 2 сонголт ганцхан чамд, танд л байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button