Нийгмийн

“Эгнэшгүй” ХХК-ийн сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг цуцална

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.

Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны 04-р сарын 15-ны өдөр Тв9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна.

“Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Сангийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 16, 2021 15:27

Суг�##�аа нь нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Суг�##�ааг луйвар , мөнгөжих горьдлого , сэтгэлийн шун�##� зэргийг өдөөж байдаг. Сангийн яамны НӨАТ-ын суг�##�ааг зогсоох хэрэгтэй. Хуулийн тэгш байдлыг хангах шаардлага ч байна , болхи бүдүүлэг аргаар татвар цуглуулахаа зогсоох цаг болсон.

Зочин
Зочин
4 сар 16, 2021 15:47

наад луйварчдаа хатуу шийтгэ. Ядарсан ард түмнээ шулдаг новшнуудтай хатуу ярих хэрэгтэй. Одоо золбин ардчил�##�, хүний эрх ярьдгаа боль.

Холбоотой мэдээ

Back to top button