СПОРТ

Э.Цэвэгмэд Азийн АШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Монголын таван бөх Азийн дэвжээнд барилдсанаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, тэдний амжилтыг үргэлжлүүллээ.

Өнөөдөр манай бөхчүүдийн медалийн төлөө хамгийн сүүлд барилдсан, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмэд сүүлчийн тойрогт өнгөрсөн жилийн Азийн аварга, эзэн орны Жамила Бакбергеноватай хүч сорив.

Хэрэв түүнийг ялбал, мөнгөн медаль хүртэх боломжтой байлаа. Эл барилдаанд өрсөлдөгчдөө 9:2-оор дийлдэн, хүрэл медаль авлаа. Ингэснээр Э.Цэвэгмид Азийн АШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртэж байна.

Ийнхүү энэ жилийн Азийн АШТ-д Монголын 10 эмэгтэй бөх барилдсанаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Маргаашнаас эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж, Монголын 10 бөх зодоглоно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button