Нийгмийн

Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ татаж авна

Агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 01-нээс нээх бэлтгэлийг хангах үүргийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах бэлтгэлийг хангаж байна.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандахыг Иргэний нисэхийн ерөнхий газраас анхаарууллаа.

Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button