Нийгмийн

“Санто” хотхонд цахилгаан дамжуулах кабел утас шатаж, найман иргэн угаартжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч,  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:12 цагт очжээ.

Тодруулбал, 1-16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсан бөгөөд 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд бага зэрэг угаартсан 8 иргэнийг НТТТ-д шилжүүлжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button