Нийгмийн

Хоногт 983 хүнээс халдвар илэрч, 70-85 насны ДӨРВӨН хүн нас барлаа

Хоногт 983 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 20655 боллоо. Мөн 406 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1450 болов. Харин дөрвөн хүн баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр онош нь батлагдсан 83 настай эмэгтэй эмнэлэгт нас барсан
  • Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 70 настай эмэгтэй Сонгинохайрхан дүүрэгт нас барсан.
  • Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онош нь батлагдсан 85 настай эрэгтэй Баянгол дүүрэгт нас барсан.
  • Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр онош нь батлагдсан 70 настай эмэгтэй эмнэлэгт нас барсан байна.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 41 боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button