Нийгмийн

Халдвартай иргэний ойрын хавьтал болсон эсэхээ мэдэх боломжтой боллоо

Халдварын хүний ойрын хавьтал болсон эсэхээ эрт мэдэх боломжтой болжээ.

Тодруулбал, УОК Apple болон Google компанитай хамтран хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү системийг ирэх Даваа гарагаас эхлэн монголчууд ашиглах боломжтой аж.

Хэрвээ та халдвартай хүнтэй хоёр метрийн зайнд ойр байсан бол таны гар утсанд суусан COVID-19 ERSDEL системд тань халдвар авсан байж болзошгүй талаар мэдэгдэл ирнэ. Энэ үед та гэртээ өөрийгөө тусгаарлан биеийн байдлаа ажиглан, өөрт ойр шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөөрэй.

Тус системийг дэлхийн 30 гаруй улсын 130 сая хүн ашиглаж байна.

COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та

  • iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
     
  • Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth-ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button