Нийгмийн

Автобусны буудлуудыг угааж байна

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил өнөөдрөөс эхэлжээ.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөс хөл хорионы хугацаанд хот нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэгийн нэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр маргааш хийхээр эхлүүлээд байна. Бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 автобусны буудлыг 2 бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР БАИГАА ТҮЦ НЭРТЭИ АМБААРУУДЫГ ХОЛДУУЛЖ , ТООГ НЬ ЦӨӨЛМӨӨР ЮМ …. ЗОРЧИГЧИД ЗОГСОХ Ч ЗАИ ТАЛБАИГҮИ ШАХААД ШАМБААРАЛДУУЛААД ТАВЬЧИХСАН ҮНЭН ЗАВААН ….

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button